Д.Нямхүү: Сүүлд бүртгэгдсэн хоёр тохиолдлын ойрын хавьтал болох 26 хүнээс коронавирус илрээгүй

Д.Нямхүү: Сүүлд бүртгэгдсэн хоёр тохиолдлын ойрын хавьтал болох 26 хүнээс коронавирус илрээгүй

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотой нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад 1249 хүн ажиглалт, тусгаарлалтад байна. Өчигдөр тусгаарлалтад шинээр 36 хүн нэмэгдэж, 9 хүн тусгаарлалтаас гарсан байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Дөрөвдүгээр сарын 22-нд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д 159 хүн хяналтад байна. Тандалтын зорилгоор орон нутгаас 17 сорьц авч шинжилсэн бүгд сөрөг гарсан. Сүүлд илэрсэн хоёр тохиолдлын ойрын хавьтал болох 26 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Жолоочийн хүү аавтайгаа утсаар л ярьсан. Уулзаагүй гэдэг нь камерийн бичлэгээр батлагдсан.

Дархан-уул аймагт ХӨСҮТ-ийн дайны хүчин чадалтай шинжилгээний лабаратори ашиглалтад ороход бэлэн болсон. Энэ лабараторид хилээр орж ирж байгаа жолоочдийг хянана. Эмч мэргэжилтнүүд тэнд очиж ажиллаж байгаа" гэв.