“Дэлхийн Боксын Холбоо”-ноос зохион байгуулж буй энэ оны "Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн" энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 11-нийг дуустал Улаанбаатар хотын "Аса арена"-д болно.
Тэгвэл “Монголын Боксын Холбоо”-ноос тивийн тэмцээнд оролцох тамирчдынхаа нэрсийг өнөөдөр зарлалаа. Энэ удаагийн ААШТ-д эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дөрөвдүгээрт бичигдсэн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Л.Алтанцэцэг энэ удаагийн тивийн аваргад оролцохгүй аж.
Эрэгтэй 50 кг-д А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 60 кг-д Б.Буяндалай, 65 кг-д Т.Энхтөр,70 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг-д Г.Далай, 85 кг-д Д.Барихаан, 90 кг-д Г.Энхсанаа, +90 кг-д Х.Бекнур тулалдана.
Эмэгтэй 48 кг-д Э.Намуундарь, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д Т.Номин-эрдэнэ, 60 кг-д М.Намуун, 65 кг-д М.Цэцэгдарь нар тус тус өрсөлдөнө.