Ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй есөн ширхэг тул загасыг хууль бусаар тээвэрлэж явсан гурван этгээдийг илрүүлжээ

Ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй есөн ширхэг тул загасыг хууль бусаар тээвэрлэж явсан гурван этгээдийг илрүүлжээ

Ховор амьтны жагсаалтад багтсан тул загасыг хууль бусаар барьж, тээвэрлэсэн этгээдүүдэд шүүхээс торгууль ногдуулж, учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх шийдвэр гарчээ.

Тодруулбал, Ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй есөн ширхэг тул загасыг хууль бусаар тээвэрлэж явсан гурван этгээдийг илрүүлж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Уг хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5-д заасны дагуу тус бүрийг зургаан сая төгрөгөөр торгох ял оногдуулж, экологи, эдийн засагт учруулсан 67.2 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байна. Түүнчлэн уг хэрэгт ашигласан техник, хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.