ТОДРУУЛГА: Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр Ардчилсан намд элсээгүй гэв

ТОДРУУЛГА: Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр Ардчилсан намд элсээгүй гэв

Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаярыг Ардчилсан намд элссэн гэх зураг цахим сүлжээнд нийтлэгдэж, олны анхаарлыг татаад буй.

Энэ талаар АН-аас тодруулахад, “С.Анхбаяр нь АН-д элсээгүй. Цахим сүлжээнд явж буй зураг, нийтлэлүүд худал” гэлээ.

С.Анхбаяр нь МАН-ын гишүүд дэмжигчдийн "Ардын хүч" холбооны гишүүн бөгөөд намынхаа зарим шийдвэр, бодлогод нилээдгүй шүүмжлэлтэй ханддаг. Сонирхуулахад, гуравдугаар сард Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Увс аймагт ажиллах үеэр С.Анхбаяр “Эрүүл мэндийн салбарын хүнд байна, цалин нэмнэ гэсэн чинь худлаа байсан шүү” гэж хэлээд Ж.Чинбүрэн сайдын уулзалтаас хөөгдөж байсан юм.