Хөгжмийн багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалт Дундговь аймагт боллоо

Хөгжмийн багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалт Дундговь аймагт боллоо

“Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол эрдэнэ” төслийн хүрээнд хөгжмийн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт Дундговь аймагт боллоо.

Соёл, урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн хөгжмийн онолын тэнхимийн багш Х.Баасансүрэн “Цахилгаан даралтат хөгжим тоглох ур чадвар” сэдэвт сургалтыг Соёлын төв, ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хөгжмийн багш нарт зориулан зохион байгуулж, нийт 40 багш хамрагдав. Сургалтыг 3 хоногийн хугацаанд танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд оролцогчдод орчин үеийн хөгжмийн зэмсэг ашиглах ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн мэдлэгээ баяжуулах боломж бүрдэж байна.