"Зам тээврийн осол гарч, хүмүүс нас барсан” гэх дуудлага энэ сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Тус дуудлага, мэдээллийн дагуу шалгахад Дорноговь аймгийн Сайншанд сумын 8-р багийн нутагт "Toyota Sai" маркийн автомашин замын хажуу руу онхолдож, гурван иргэн амиа алдсан нь тогтоогджээ. Улмаар тус ослыг аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.