"Алтан цом 2026" зургаадугаар тойргийн сүүлийн барилдаан бямба гарагт болно

"Алтан цом 2026" зургаадугаар тойргийн сүүлийн барилдаан бямба гарагт болно

Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын төлөөх барилдааны зургаадугаар тойргийн  хагас барилдаан болно.

Энэ сарын 28-нд “Апу Скайтел” баг “Хубилай Хаан” багтай өрсөлдөх бол “Хүлэгү” баг “Од Групп” багтай 14.30 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд барилдана. Харин долоодугаар тойргийн эхний барилдаан гуравдугаар сарын 29-нд "Хатант Интернэшнл" баг "Эв Монгол" багтай, "MCS Энержи" баг  "Хубилай хаан" багуудын барилдаанаар тус тус үргэлжилнэ.