Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны хоёрдугаар сард 3565.87 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 106.7, өмнөх сарынхаас 4.8 төгрөгөөр суларлаа. Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 4221.12 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 619.7, өмнөх сарынхаас 41.6 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш хоёрдугаар сард 46.31 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.7, өмнөх сарынхаас 0.7 төгрөгөөр, юаньтай харьцах ханш 516.38 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 41, өмнөх сарынхаас 5.4 төгрөгөөр суларчээ.