Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслийн ашиглалт, стандартын хэрэгжилтэд тавих хяналт шалгалтыг Тээврийн цагдаагийн албанаас эрчимжүүлэн ажиллаж байна.
Хяналт шалгалтын хүрээнд тээврийн хэрэгслийн урд болон арын гэрэл, манангийн гэрэл, дохионы гэрэл зэрэг гэрэлтүүлэх хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг нарийвчлан шалгаж байгаа аж. Ялангуяа оройн болон шөнийн цагт хөдөлгөөнд оролцох үед гэрлийн тохируулга буруу, нэг талын гэрэл асахгүй байх, хэт хурц буюу стандартын бус гэрэл ашиглах зэрэг зөрчил нийтлэг илэрч байгааг юм. Мөн зарим жолооч нар гэрлийн өнгө, тусгал, чадлыг дур мэдэн өөрчилснөөр бусад жолоочийн харагдах орчныг хязгаарлах, осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхааруулж байна. Иймд стандартын бус, шаардлага хангахгүй гэрэлтүүлэх хэрэгсэл ашигласан тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцож байгаа аж.