Шатахууны үнэ нэмэх асуудлаар үнийн зөвлөл өнөөдөр хуралдана

Шатахууны үнэ нэмэх асуудлаар үнийн зөвлөл өнөөдөр хуралдана

Ираны дайны улмаас дэлхий даяар шатахууны үнэ огцом өсгөж байгаа билээ.

Манай улсад ч мөн адил шатахууны үнэ өсөж магадгүй гэж шатахуун импортлогчид мэдэгдээд байгаа. Үүнтэй холбоотойгоор “Шатахууны үнийн зөвлөл”-ийг өнөөдөр хуралдуулахаар болжээ. Шатахууны үнэ хэрхэн өөрчлөгдөх талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас тодруулахад, "Дэлхийн түүхий невтийн тээврийн 20 хувь дамжиж өнгөрдөг ормузын хоолойд асуудал үүсэж байна. Үүний улмаас дэлхийн невтийн үнэ огцом өсдөг. Манай нийт импортын 97 хувийг хойд хөрш дангаараа хангадаг. Энэ асуудал үүсэхтэй зэрэг бид хойд хөрштэйгөө тасралтгүй холбоотой байгаа" гэсэн юм.