Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлсэн энэ өдрүүдэд уг бүтээн байгуулалттай холбоотой маргаан иргэдийн дунд өрнөж байна. Тэгвэл “Мон газар экологи” ХХК албан ёсны мэдэгдэл гаргаж, тус бүтээн байгуулалтад оролцоогүй гэдгээ мэдэгдлээ.
Тус мэдэгдэлд “Мон газар экологи ХХК нь Туулын хурдны замын байгаль орчны төлөв байдлын урьдчилсан судалгаанд ой судлаач Д.Мөнхзориг, усны зөвлөх инженер Г.Мөнх-Эрдэм нартай хамтран ажиллахаар хэлэлцэж, зөвлөж байсан. Гэхдээ тодорхой шалтгааны улмаас суурь судалгааны ажилд оролцоогүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн бид тус төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгээгүй" гэв. Мөн тус судлаачид өөрсдийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэрэгтээ хариуцлагаа хүлээх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлээд байна.