Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ

Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн аюулт үзэгдэл, ослын дуудлагад Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, 6 иргэний амь насыг авран хамгаалж, 853 хүнийг утаажилтын бүсээс гаргасан байна.

Тодруулбал, 2026 оны гуравдугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг болон 13 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын нийт 99 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төвийн  болон орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан байна. Үүний үр дүнд 6 иргэний амь насыг аварч, утаажилт үүссэн бүсээс 853 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Нийт бүртгэгдсэн дуудлагын дийлэнх буюу 80 нь обьектын гал түймэр байсан бол ой хээрийн түймрийн  нэг, шар усны үерийн  хоёр, биологийн гаралтай аюулт үзэгдлийн  долоо, хүний үйл ажиллагаатай холбоотой ослын есөн тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь гал түймрийн дуудлага өндөр хэвээр байгааг харуулж байгаа бөгөөд иргэд галын аюулгүй байдлыг сахих, сонор сэрэмжээ нэмэгдүүлэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.