“Найрамдал зуслан-5 шар Х:8” чиглэлд хоёр шинэ зогсоол нэмлээ

“Найрамдал зуслан-5 шар Х:8” чиглэлд хоёр шинэ зогсоол нэмлээ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс X:8 "Найрамдал зуслан - 5 шар" чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Их Монгол өргөө (баруун, зүүн), Найрамдлын пост (баруун, зүүн) зогсоолыг шинээр нэмлээ.

Дээрх замналын өөрчлөлтийг энэ сарын 25-ны өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэх аж.