Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Задгай” бүсэд байрлах Улсын нөөцийн 062 дугаар цэгийн үрийн агуулах руу шар усны үер орсон тухай дуудлага 03 дугаар сарын 19-ний өдрийн 20:21 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын нийт 53 алба хаагч, таван автомашинтайгаар шуурхай ажиллаж байна. Хонгор сумаас Салхит өртөө чиглэлийн зам дагуу тогтсон усыг насосоор соруулж, гольдролд оруулах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Мөн Хово автомашинаар 18 м³ хайргыг агуулахын зүүн талд дэвсэж, усны урсгалыг хязгаарлах арга хэмжээ авчээ. Үрийн агуулахаас зургаан тэвш улаан буудайг ачиж, нүүлгэн шилжүүлсэн байна.