Нийслэлийн гурван дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана

Нийслэлийн гурван дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана

Улаанбаатар хотын зарим дүүрэг, хороодод 2026 оны гуравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд төлөвлөгөөт засварын ажил хийгдэхтэй холбогдуулан цахилгаан эрчим хүчийг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12-р хороонд 11:00-17:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлах бол Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 23-р хороодод 10:00-16:30 цагийн хооронд тасалдал үүснэ. Мөн Сүхбаатар дүүргийн 7, 8-р хороонд 11:00-17:00 цагт, Чингэлтэй дүүргийн 19-р хороонд 10:30-17:00 цагийн хооронд цахилгаан түр хязгаарлах аж. Харин Төв аймгийн Баянцогт, Эрдэнэ сумдад өглөөний 09:00 цагаас эхлэн засварын ажил хийгдэж, тодорхой бүсүүдэд цахилгаан хязгаарлагдана.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө