Мобиком корпорацийн 30 жилийн ойн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо.
Энэхүү барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан Э.Батмагнай, улсын заан Д.Хүдэрбулга нар шалгарлаа. Барилдааны түрүү бөх 30 сая , үзүүр бөх 15 сая, их шөвөгт үлдсэн бөх 5 сая төгрөг гардан авсан аж.