ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол охидыг “хямд” гэв үү

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол охидыг “хямд” гэв үү

Хэд хоногийн өмнө цахим орчинд гадаадын нэгэн сайт дээр Монголын эмэгтэйчүүдийг “хямдхан, бараг бүгд биеэ үнэлэгч” гэх агуулгатай нийтлэлийг оруулсан нь олон хүмүүсийн дургуйцлыг хүргэсэн.

Тодруулбал, dreamholidayasia.com гэх сайтад дөрөвдүгээр сарын 19-нд “ Ганц бие залууст зориулсан монголын +18 аялал” гэх гарчигтай нийтлэлийг оруулсан байна. Тус нийтлэлд Монгол эмэгтэйчүүдийн зан ааш, биеийн бүтцийг ямарч эрээ цээргүйгээр дүрсэлж, нэг шөнийг хамт өнгөрөөх эмэгтэйг хаанаас ч олж болно, тэдний үнэ ч хямд гэх агууулгатай зүйлсийг бичжээ.

Эдгээрээс хамгийн ноцтой зүйл нь “Ямар ч массажны газар, шөнийн цэнгээний газарт орсон тэд маш уриалгахан байдаг. Хэрвээ хүн олдохгүй хэцүү байвал таксины жолоочоос асуугаарай тэд чамд эмэгтэй олж өгнө” гэж бичжээ. Үүнээс гадна монголд найз охинтой болох нь хялбархан, биеэ үнэлэгч авснаас дээр гэх мэт зүйлийг ч бас бичсэн байна.

“Монгол охид гадаад залууст дуртай байдаг. Энэ тал дээр санаа зовох шаардлагагүй” гэжээ. Дээрх сайтын зорилго нь азид ганцаараа аялж байгаа хүмүүст хос олж өгөх гэж тайлбарласан байна.Энэ нь ямар нэгэн байдлаар хүний наймаа зэрэг хууль бус зүйлийг дэлгэрүүлж болзошгүй талаар хүмүүс шүүмжилжээ. Хамгийн гол нь анх нийтлэлийг оруулахдаа ямар ч хамааралгүй эмэгтэйчүүдийн зургийг оруулсан байсан нь хүмүүсийн бухимдуулж зураг дээрх нэг эмэгтэй гомдол мэдүүлэх талаараа хэлж байсан юм. Ийнхүү тус сайт нийтлэлийнхээ зургийг сольсон байна.