Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг 8-9 хэсэгт хуваан засварлана

Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг 8-9 хэсэгт хуваан засварлана

Улаанбаатар хотын 372 км үргэлжлэх төв магистралийн 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд нийт 8-9 хэсэгт хуваан засварлаж, өвлийн бэлтгэл ажлыг хангана. 

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Энэ жилийн тухайд манай байгууллагын зүгээс нийт 10 байршилд 1.2 км дулааны шугамыг хэсэгчлэн шинэчилж солино. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр 3, 4-р хорооллын И-Март худалдааны төвийн зүүн урд талд 2Ф400 мм, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Толгойтын эцсийн буудал орчимд 2Ф500/400 мм голчтой шугамыг шинээр татах юм. Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөлтэй холбогдуулан 10а магистраль 2Ф1000мм, 11аб магистраль 2Ф1200мм голчтой шугамыг шинэчилнэ. Уг бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сарын 15-наас долоодугаар сарын 1-ний хооронд хийхээр төлөвлөж байгаа- гэв.

 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө