Туул голыг сүйтгэхийг эсэргүүцсэн иргэд Маршалын гүүрэн дээр жагсаж байна

Туул голыг сүйтгэхийг эсэргүүцсэн иргэд Маршалын гүүрэн дээр жагсаж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой “Туулын хурдны зам” төсөл 2026 оны гуравдугаар сарын 15-нд албан ёсоор эхэлсэн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн билээ.

Тус төслийг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, ойр орчмын бургас, улиасыг нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан ч өдгөө 26 га талбайн улиас, 17 га талбайн бургасыг “хядаж” эхэлжээ. Тэгвэл өнөөдөр /2026.03.21/ "Туулын хурдны зам" барихын тулд байгаль орчноо сүйтгэхийг эсэргүүцсэн иргэд Маршалын гүүрэн дээр жагсаж байна.