Японы мэргэжлийн сүмогийн Макүшита зиндаанд Ваканофүжи Т.Бөхчулуун түрүүллээ

Японы мэргэжлийн сүмогийн Макүшита зиндаанд Ваканофүжи Т.Бөхчулуун түрүүллээ

Японы мэргэжлийн сүмогийн 2026 оны гуравдугаар сарын Хару башёд Монголын залуу бөх Ваканофүжи Т. Бөхчулуун амжилттай барилдаж, макүшита зиндаанд түрүүллээ.

Тэрбээр Макүшита зиндааны 28-аас барилдсан бөгөөд, бүх өрсөлдөгчөө дараалан ялж долоон даваа, тэг унаа гэсэн амжилтаар зиндааны аварга боллоо. Т.Бөхчулууны хувьд 2026 оны нэгдүгээр сард Макүшитогийн 60-аас мэргэжлийн сүмогийн гараагаа эхлүүлсэн бөгөөд, анхны башёдоо 6–1 гэсэн харьцааг үзүүлсэн юм.

Макүшита зиндаа нь Японы мэргэжлийн сүмогийн Макүүчи болон Жүрё зиндааны дараа бичигдэх гурав дахь том зиндаа юм.




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө