Ким Жон Ун охинтойгоо хамт танк хөлөглөж, цэргийн сургуулилтад оролцжээ

Ким Жон Ун охинтойгоо хамт танк хөлөглөж, цэргийн сургуулилтад оролцжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охин Ким Чу Аэгийн хамтаар Пүрэв гаригт /2026.03.19/ цэргийн сургуулилалтад оролцжээ. Аав охин хоёр хэдхэн хоногийн өмнө гар буугаар буудаж, пуужин харваж байсан бол энэ удаад танк хөлөглөлөө. "KCNA" агентлагт мэдээлснээр удирдагч охиныхоо хамтаар танкын анги нэгтгэлүүд, явган цэргийн ангиудын оролцсон буудлага болон бусад сургуулилалтыг хянаж, дайны бэлтгэлийг бүрэн дуусгахыг уриалжээ.

13 орчим настай Ким Чу Аэ 2022 оноос хойш аавтайгаа хамт төрийн чухал арга хэмжээнүүдэд хэд хэдэн удаа оролцсон. Энэ нь түүнийг Ким Жон Уны залгамжлагч гэх таамаглалыг улам баталгаажуулсаар байна. Өнгөрсөн долоо хоногт аав охин хоёр зэвсгийн үйлдвэрт зочлох үеэрээ гар буугаар буудаж, олон пуужин харвах системийн шууд буудлагын туршилтыг үзсэн. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард аав охин хоёр Бээжинд хүртэл айлчилсан билээ.

Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг өнгөрсөн сард Ким Чу-Аэ залгамжлагчаар томилогдоход ойрхон байна гэх дүгнэлт гаргасан. Гэвч зарим шинжээч энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Тэдний хэлэхээр удирдагч Ким Жон Ун өөрөө харьцангуй нас залуу байна. Мөн Хойд Солонгосын эрх мэдлийн шатлалд эрчүүд давамгайлсан системтэй байдгийг шинжээчид дурджээ.

Ким Чу-Аэ цэргийн сургуулилалтад оролцож, танк хөлөглөжээ

ЭХ СУРВАЛЖ: NBC




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө