МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ

МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна.

Энэ удаагийн классик пауэрлифтингийн шахалт, суулт, таталтын УАШТ-ий эхний өдөр өсвөр үе, залуучууд, мастер хоёр, мастер гурав ангилалд нийт 130 тамирчин өрсөлдөх ба маргааш тэмцээний нээлтийн ёслол болно. Нэрэмжит тэмцээний эзэн гавьяат тамирчин С.Мөнхзул нь мастеруудын дэлхийн шилдэг өргөгч, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, ДАШТ-ий суултын мөнгө, таталтын мөнгө, нийлбэр дүнгийн мөнгөн медальт бөгөөд Монголын пауэрлифтингийн спортоос төрөн гарсан анхны нийлбэр дүнгийн мөнгөн медальтан юм.