Түрүү бөх автомашины байтай "Наурыз 2026" Үндэсний барилдаан маргааш болно

Түрүү бөх автомашины байтай "Наурыз 2026" Үндэсний барилдаан маргааш болно

“Наурыз”-ын баярын барилдаан жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг билээ.

Монгол улс, Казакстан улсын гавьяат тамирчин, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, Баян-Өлгий аймгийнхаа баяр наадамд 10 удаа түрүүлсэн, Монгол Улсын харцага Однайн Бахытын нэрэмжит "Наурыз 2026" улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан гуравдугаар сарын 21-ний 12.00 цагт “Монгол Бөхийн Өргөө”-нд болно. Тус барилдааны түрүү бөх автомашин, үзүүр бөх 4 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардах бөгөөд үзэгчдийн дундаас гурван супер азтан тодруулна.