Zarig.mn сайтад холбогдох шүүх хурал тавдугаар сарын 13-ныг хүртэл хойшиллоо

Zarig.mn сайтад холбогдох шүүх хурал тавдугаар сарын 13-ныг хүртэл хойшиллоо

Өнөөдөр /2020.04.22/ ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн нэхэмжлэл бүхий Zarig.mn сайтад холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралдаан нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр тавдугаар сарын 13 хүртэл хойшилсон талаар бид мэдээлсэн.

Хуралдаан завсарлах үеэр Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг мэдээлэл хийхдээ дараах зүйлсийг ярьсан юм,

“Сэлэнгэ аймгийн Нарангийн голд Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын нэр дээрх компани уурхайн үйл ажиллагаа явуулдаг нь үнэн. ЖДҮХС-ийн зээлийг улс төрчид гэр бүл, ойр дотнын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр авсан байдаг. Үүнийг нь илрүүлэн шалгадаг. Бид ийм үндэслэлээр мэдээллийг гаргаж тавьсан. Гэтэл Д.Гэрэл дарга төрсөн хүүгээ өөртөө хамаагүй гэж мэтгэж, гомдол гаргаж байгаа. Бид гүтгээгүй.

Баримт байгаа учраас би энэ хүнтэй үзэлцсэн. Намайг баримт хамгаална. Шүүх хуралдаан манай талд эргэлзэх зүйлгүй шийдэгдэнэ”.