Б.Энх-Оргилыг шүтэн биширдэг гэх Ирландын хөлбөмбөгчин түүний хэлсэн үгийг биедээ монгол бичгээр шивүүлжээ

Б.Энх-Оргилыг шүтэн биширдэг гэх Ирландын хөлбөмбөгчин түүний хэлсэн үгийг биедээ монгол бичгээр шивүүлжээ

Гавьяат тамирчин Б.Энх-Оргилыг шүтэн биширдэг гэх Ирландын хөлбөмбөгчин залуу түүний хэлсэн үгийг биедээ монгол бичгээр шивүүлжээ.

Тодруулбал, Ирландын хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивизонд багтаж буй “Cork City” клубийн тамирчин Мэтью Мюррэй Иглэсиас Б.Энх-Оргилын хэлсэн үг буюу "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэсэн зүйр үгээр биедээ шивээс хийлгэсэн байна. Ингэхдээ Лондон хотод амьдарч буй орчуулагч Ц.Дөлгөөнөөс ямар үг бичүүлэх талаар зөвлөгөө хүсэхэд нь тэрбээр Б.Энх-Оргилд хандсан гэнэ. Хариуд нь “Монгол бичгээр юм чинь монгол үг, хэлц үг зүгээр” гэж хэлсэн бөгөөд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээх үгийг сонгосныг Ц.Дөлгөөн дамжуулсан талаараа өөрийн цахим хуудаснаа хуваалцжээ. Үүний хариуд М.Иглэсиас "Хүн бүр миний шивээсийг асуудаг. Би бахархалтай нь аргагүй тайлбарлаж, бүр шүтэж биширч явдаг хүнээсээ санаа авч дуурайж шивээс хийлгэсэн. Тэр мундаг аварга өөрөө надад зөвлөсөн гэж хүмүүст хэлдэг” хэмээн бичсэн байна.