"Сэлэнгэ Бодонс"-той хийх гурав дахь тоглолтод "ШГ Эйпс"-ийн ахлах дасгалжуулагчаар Ц.Эрдэнэбаясгалан ажиллана

"Сэлэнгэ Бодонс"-той хийх гурав дахь тоглолтод "ШГ Эйпс"-ийн ахлах дасгалжуулагчаар Ц.Эрдэнэбаясгалан ажиллана

Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн плей-оффын тоглолтууд үргэлжилж байна.

“Сэлэнгэ Бодонс” баг “ШГ Апес” багтай цувралын гурав дахь тоглолт “М Банк Арена”-д өнөөдөр 19.10 цагаас эхэлнэ. Тус хоёр багийн эхний тоглолт 82:80 онооны харьцаагаар “ШГ Апес” баг тоглолтын сүүлчийн мөчид хожил авсан билээ. “Сэлэнгэ Бодонс” багийн импорт төвийн тоглогч Демаркус Казинс бэртлийн улмаас эхний хоёр тоглолтыг өнжсөн. Харин "Эйпс" багийн ахлах дасгалжуулагч Цепелис Вангелис ар гэрийн шалтгаанаар нутаг буцаж түүний ажлийг Ц.Эрдэнэбаясгалан орлох аж.