"The MongolZ" баг сүүлийн таван тоглолтодоо дараалан хожигдоод буй "MOUZ" багтай өнөөдөр дахин тоглоно

"The MongolZ" баг сүүлийн таван тоглолтодоо дараалан хожигдоод буй "MOUZ" багтай өнөөдөр дахин тоглоно

1.1 сая ам.долларын шагналын сантай “BLAST Open Spring 2026” өнөөдөр эхэлнэ.

Тус тэмцээний эхний шатанд 16 баг оролцох бөгөөд багуудыг хоёр хэсэгт хуваажээ. Тэмцээний А хэсэгт “FURIA”, “ TYLOO”, “NaVi”, “B8”, “NRG”, “Team Falcons” багууд багтсан бол Б хэсэгт “The Mongolz”, “Mouz”, “Team Vitality”, “9z Team”, “Team Spirit”, “Team Liqiud”, “Ninjas in Pyjmas”, “PARAVISION” багууд өрсөлдөнө.

“The MongolZ” баг эхний тоглолтод  “MOUZ” багтай таарч, гуравдугаар сарын 20-ны 00.00 цагаас тоглоно. "The MongolZ" баг "MOUZ"-тай өмнө нь долоон удаа таарч тоглоход нэг удаа хожсон. Сүүлд таван учраанд дарааллан хожигдсон бөгөөд энэ он гарснаас хойш хоёр ч удаа хожигдоод байгаа юм.