Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн плей-оффын хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна.
“Хасын Хүлэгүүд” баг “Хаан Шонхорууд” багуудын цувралын эхний тоглолт “М Банк Арена”-д өнөөдөр 19.10 цагаас эхэлнэ. “Хасын Хүлэгүүд” баг өмнөх шатанд “Дархан Юнайтед” багийг дөрөв дарааллан хожиж дараагийн шатанд шалгарсан. Харин “Хаан Шонхорууд” багийн хувьд “Би Си Эйч Найтс” багийг буулган авч олон хүний тааврыг эвдсэн билээ. “Хаан Шонхорууд” багийн ахлах дасгалжуулагчаар МУГД С.Тулга ажилдаг бөгөөд лигийн багуудад ажиллаж буй цөөхөн Монгол дасгалжуулагчдын нэг юм.
