Ираны шигшээ багийн АНУ-д товлогдсон тоглолтыг Мексик рүү шилжүүлэх талаар хэлэлцэж байна

Ираны шигшээ багийн АНУ-д товлогдсон тоглолтыг Мексик рүү шилжүүлэх талаар хэлэлцэж байна

Ираны Хөл бөмбөгийн холбоо ирэх зун зохион байгуулагдах 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны  гурван тоглолт нь  АНУ-д товлогдсон байсныг Мексик рүү шилжүүлэх асуудлыг  Олон улсын хөл бөмбөгийн холбоотой хэлэлцэж эхэлсэн тухайгаа мэдэгдлээ.

Ираны Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мехди Таж “Манай багийн аюулгүй байдал бүрэн хангагдахгүй байгаа. Дональд Трамп манай шигшээ багийн аюулгүй байдлыг баталгаажуулах боломжгүй гэсэн байр суурь илэрхийлсэн нь ийм алхам хийхэд хүргэлээ” гэж мэдэгджээ.

Одоогийн хуваарийн дагуу Ираны шигшээ баг Шинэ Зеланд, Бельгийн багуудтай Лос-Анжелес хотод, харин Египетийн багтай Сиэтл хотод тоглохоор төлөвлөгдөөд байна. Мөн  тэмцээний үер Аризона мужийн Тусон хотод байрлахаар товлогдсон юм. Үүнээс гадна Ираны баг  хоёрдугаар сарын сүүлчээр дайны улмаас  ирэх ДАШТ-ийг бүхэлд нь “бойкотлох” боломжийг хэлэлцэж байгаа гэдгээ мэдэгдсэн ч эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа юм.