Олон улсын холимог тулааны холбооны (IMMAF) 2026 оны шинэчилсэн чансаагаар ОУХМ Б.Алтанчимэг Залуучуудын ангилалд 7 дугаар байранд эрэмбэлэгджээ.
ОУХМ Б.Алтанчимэг нь 2024 оны Залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль, 2025 оны Залуучуудын ДАШТ-ээс алтан медалийг тус тус хүртсэн билээ. Мөн 2024 оны Насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм. Харин уг эмэгтэйчүүдийн чансааг Европ, Дэлхийн олон удаагийн аварга, Сонирхогчийн түвшинд 16-0-0 рекордтой Украины тамирчин Мария Клейн тэргүүлсэн бол удаах байранд Польшийн Юлия Глаз бичигдсэн байна.
