Архангай, Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу явах хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

Архангай, Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу явах хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

Улсын онцгой комиссын 4-р сарын 21-ний өдрийн хуралдаанаар Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймгаас орох, гарах хөдөлгөөнийг 2020 оны 04-р сарын 21-ний 21.00 цагаас 4-р сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан.

Энэ шийдвэртэй холбогдуулан Архангай аймгаас дээрх аймаг, хот руу зорчих хөдөлгөөнийг 4-р сарын 21-ний 23.00 цагаас 25-ны 06.00 цаг хүртэл түр хязгаарлсан байна.

Мөн Баян-Өлгий аймгийн хувьд энэ сарын 22-ны шөнийн 01:00 цагаас эхлэн Улаанбаатар хот руу явах хөдөлгөөнийг тур хугацаагаар хязгаарласан байна. Харин дээрх аймгуудаас бусад аймаг болон сум хоорондын хөдөлгөөн хэвийн явж байгаа ажээ.