АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д хийхээр төлөвлөж байсан айлчлалаа ойролцоогоор нэг сараар хойшлуулах хүсэлт гаргасан талаар Цагаан ордон мэдээллээ.
Тэрбээр гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд БНХАУ-д айлчилж, тус улсын дарга Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байсан юм. Гэвч Ирантай холбоотой дайны нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан айлчлалын товыг өөрчлөх шаардлагатай болсон байна. АНУ-ын тал одоогоор Ирантай холбоотой нөхцөл байдалд анхаарал төвлөрүүлж, холбогдох ажиллагааг зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Одоогоор талууд айлчлалын шинэ товыг эцэслэн тохирохоор үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа бөгөөд уулзалтын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байгаа юм.