“BLAST Open Spring 2026” тэмцээнд “The MongolZ” баг оролцоно. Энэхүү тэмцээн нь гуравдугаар сарын 18-нд эхлэх бөгөөд 1.1 сая ам.долларын шагналын сантай аж.
Тус тэмцээний эхний шатанд 16 баг оролцох бөгөөд багуудыг хоёр хэсэгт хуваажээ. Тэмцээний А хэсэгт “FURIA”, “ TYLOO”, “NaVi”, “B8”, “NRG”, “Team Falcons” багууд багтсан бол Б хэсэгт “The Mongolz”, “Mouz”, “Team Vitality”, “9z Team”, “Team Spirit”, “Team Liqiud”, “Ninjas in Pyjmas”, “PARAVISION” багууд өрсөлдөнө. “The MongolZ” баг эхний тоглолтод “MOUZ” багтай таарч, гуравдугаар сарын 20-ны 00.00 цагаас тоглоно.