"Сэлэнгэ Бодонс" цувралыг тэнцүүлсэн ч Демаркус Казинс хэзээ тоглох нь эргэлзээтэй байна

"Сэлэнгэ Бодонс" цувралыг тэнцүүлсэн ч Демаркус Казинс хэзээ тоглох нь эргэлзээтэй байна

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн плей-оффын хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна.

“Сэлэнгэ Бодонс” баг “ШГ Апес” багтай цувралын хоёр дахь тоглолт өчигдөр 19.10 цагт “М Банк Арена”-д цагаас болсон. Энэхүү тоглолтод 87:81 онооны харьцаагаар “Сэлэнгэ Бодонс” баг тоглолтын сүүлчийн мөчид хожил авч цувралыг тэнцүүллээ.

Тус тоглотод “Сэлэнгэ Бодонс” багийн импорт төвийн тоглогч Демаркус Казинс өмнөх шатанд авсан бэртлийн улмаас өнжсөн. Багийн эзний зүгээс Демаркус Казинс бэртлийг ноцтой биш гэж мэдэгдсэн ч “ШГ Апес” багтай хийх цувралын эхний хоёр тоглолтыг өнжөөд байна.