АНУ-ын далбаа Венесуэл дэх Элчин сайдын яаманд 7 жилийн дараа дахин мандлаа

АНУ-ын далбаа Венесуэл дэх Элчин сайдын яаманд 7 жилийн дараа дахин мандлаа

Венесуэлийн нийслэл Каракас хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд долоон жилийн дараа АНУ-ын төрийн далбаа мандлаа. 

Одоогоор Элчин сайдын яамны барилгад засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд бүрэн нээгдэх хугацаа тодорхой болоогүй байна. Энэ үйл явдал нь Венесуэлийн өмнөх ерөнхийлөгч Николас Мадурог энэ оны нэгдүгээр сард америк цэргүүд баривчилсны дараа хоёр улсын харилцаанд гарсан өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байна. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн түр ерөнхийлөгч Делси Родригесийг дэмжсэн мэдэгдэл хийж, хоёр талын хэлэлцээг үргэлжлүүлэх боломжийг нээлттэй байлгахыг уриалсан байна. Гэсэн ч Венесуэлийн нийгмийн зарим хэсэг болон улс төрийн хүрээнд АНУ-ын оролцоо, тэр дундаа газрын тосны салбарт нөлөө нь нэмэгдэж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм.