“Сэлэнгэ Бодонс”, “ШГ Апес” багуудын цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр болно

“Сэлэнгэ Бодонс”, “ШГ Апес” багуудын цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр болно

Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн плей-оффын тоглолтууд үргэлжилж байна.

“Сэлэнгэ Бодонс” баг “ШГ Апес” багтай цувралын хоёр дахь тоглолт “М Банк Арена”-д өнөөдөр 19.10 цагаас эхэлнэ. Тус хоёр багийн эхний тоглолт 82:80 онооны харьцаагаар “ШГ Апес” баг тоглолтын сүүлчийн мөчид хожил авсан билээ. Тус тоглотод “Сэлэнгэ Бодонс” багийн импорт төвийн тоглогч Демаркус Казинс бэртлийн улмаас өнжсөн бөгөөд, өнөөдрийн тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байна.