Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан “Монгол цэргийн өдрийн барилдаан”-д улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, ням гарагт болсон “Монгол Улсын гарди П.Сүхбатын нэрэмжит барилдаан”-д аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ.
Тус барилдаануудын үеэр Монгол Улсын арслан Ц.Бямба-Отгон барилдахгүй байгаа нь бөх сонирхогчдын анхаарлыг татсан. Харин улсын арслан Д.Бямба-Отгон өчигдөр “Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг”-ийн “Ховд Шонхорууд” болон “Би Си Эйч Найтс” багуудын хасагдах шатны тоглолтуудыг “М Банк Арина”-д үзжээ. Түүний хувьд “Би Си Эйч Найтс” багийн дэмжигч бөгөөд харамсалтай нь “Би Си Эйч Найтс” баг хожигдож, лигийн тэмцээнээ өндөрлүүллээ.
