Их Британичууд коронавирусийн эсрэг вакцин гарган авахын тулд бүх зүйлийг хийнэ

Их Британичууд коронавирусийн эсрэг вакцин гарган авахын тулд бүх зүйлийг хийнэ

Их Британийн эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок Засгийн газар коронавирусын эсрэг вакциныг боловсруулахад "бүх зүйлээ зориулна" гэж мэдэгдэв.

Тэрээр Оксфордын их сургуулийн боловсруулсан коронавирусийн эсрэг вакцины туршилт Пүрэв гарагт эхлэх талаар мэдэгджээ. Мөн NHS-ийн хамгаалалтын хэрэгслийн хомсдолыг арилгахад засгийн газар нь олон мянган ханган нийлүүлэгчидтэй ярьсан боловч бүгдийг нь хүргэж чадахгүй байгаа гэв.

Харин энэ талаар ажилчид засгийн газрын амлалт ба бодит байдлын хооронд "зөрүү" байгааг шүүмжилсэн аж.

Хэнкок хэлэхдээ "Коронавирустэй тэмцэх хагийн сайн арга бол вакцин гарган явдал юм" гэв. Мөн тэрээр вакцин гарган авах үйл ажиллагаанд Их Британи тэргүүн эгнээнд байсан гэдгийг онцолжээ.

Их Британийн Лондонгийн Империал коллеж, Оксфордын их сургууль зэрэгт клиникийн туршилт хийлгэхийн тулд нийтдээ 42.5 сая фунт стерлинг олгоно гэв.

Засгийн газарт туслалцаа үзүүлэх хүсэлтэй 8000 гаруй компанийн  санал ирсэн бөгөөд одоогоор 159 үйлдвэрлэгчтэй хамтарч ажиллаж байгаа аж.

Зарим нэг компаниуд туслахыг хүссэн ч тэднийг үл тоомсорлосон талаар BBC-д мэдэгдсэн байна. Ноттингемшир хотод амьдардаг нэг бизнесмэн нэг сая амны хаалт,хамгаалах хувцасаар хангах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Гэхдээ түүнд ямар нэг хариу ирээгүй гэв.

Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар тус улсад нийтдээ коронавирусын улмаас 6,200 хүн нас баржээ.