"The MongolZ" баг "NAVI" багтай өнөөдөр 17.00 цагаас тоглоно

"The MongolZ" баг "NAVI" багтай өнөөдөр 17.00 цагаас тоглоно

Цахим спортын "Counter Strike 2"-ын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг "ESL Pro League Season 23" тэмцээний хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхэлнэ.

"ESL Pro League Season 23" тэмцээнд "The MongolZ" баг гурван хожил, нэг хожигдолтойгоор хасагдах шатанд шалгарсан билээ. Тэгвэл “The Mongolz” баг шөвгийн наймын эхний тоглолтоо “NAVI” багтай өнөөдөр 17.00 цагаас тоглоно.

Тэмцээний шигшээ шатанд "NAVI", "FUT", "MOUZ", "Team Spirit", "The Mongolz", "Legacy", "Aurora", "Astralis" багууд өрсөлдөж байгаа бөгөөд энэхүү тэмцээнд түрүүлсэн баг 250.000 ам.долларын шагнал авах бол дэд байрт 155.000 ам.доллар, гуравдугаарт байрт 110.000 ам.долларын шагналыг тус тус гардан авах аж.