Сүүлийн үед зар мэдээлэл тавих, албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг аргаар төрийн дээд одон медал олгоно хэмээн бусдыг залилж буй хэрэг цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдэх болжээ.
Тодруулбал, "Монгол Улсын Гавьяат" цол авах зорилгоор үл таних хүнд 30 сая төгрөг залилуулсан гэх хэргийг төрийн болон хувийн хэвшлийн нөлөө бүхий байгууллагад ажиллаж байсан С, А, Д нар нь бүлэглэн үйлдсэнийг илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, СБД-ийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
"Алтангадас одон", "Байлдааны гавьяаны улаан тугын одон", "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", "Монгол Улсын Гавьяат" зэрэг төрийн дээд цол, одон медалийг цахим орчин ашиглаж хуурамч хаягнаас болон эртний эд өлгийн зүйл зардаг дэлгүүрт худалдан, борлуулна гэх аргаар залилах хэргийг үйлдэж байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.