Ормузын хоолойгоор энэ долоо хоногт ердөө дөрвөн хөлөг онгоц нэвтэрсэн нь тогтоогджээ

Ормузын хоолойгоор энэ долоо хоногт ердөө дөрвөн хөлөг онгоц нэвтэрсэн нь тогтоогджээ

Хөлөг онгоц хянах MarineTraffic компанийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Даваа гараг /2026.03.10/-аас хойш Ормузын хоолойгоор нийт дөрвөн хөлөг онгоц нэвтэрсэн бөгөөд тэдгээрийн хоёр нь өнөөдөр /2026.03.12/ аялж буй нь тогтоогджээ. Гэхдээ хөлөг онгоцнуудыг нарийвчлан хянахад хүндрэл үүсч байгаа аж.

Учир нь Иран тус бүс нутагт хөлөг онгоцуудыг онилж болзошгүй тул зарим хөлөг байршил дамжуулагч төхөөрөмжөө унтраасан байх магадлалтай байгаа аж. Мөн бүс нутагт дохионы саатал гарч байгаа нь зарим хөлөг онгоц байршлын талаарх буруу мэдээлэл дамжуулахад хүргэжээ. Далайн аюулгүй байдлын мэдээлэл цуглуулдаг Vanguard компанийн мэдээлснээр Лхагва гараг /2026.03.11/-ийн өглөөнөөс хойш тус бүс нутагт дөрвөн арилжааны хөлөг онгоц халдлагад өртсөн байж болзошгүй тухай мэдээлэл ирсэн байна.

Vanguard-ын мэдээлэлд дурдсанаар Ираны цэргийнхэн Маюри Нари болон Экспресс Ром нэртэй хоёр хөлөг онгоцыг Ормузын хоолойгоор зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байх анхааруулгыг үл тоомсорлосон гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч Грект төвтэй Danaos Shipping компанийн эзэмшдэг Express Rome контейнер хөлөг онгоц халдлагад өртсөн эсэхийг бие даан баталгаажуулж чадаагүй гэж Vanguard нэмж мэдээлсэн байна. 

Маюри Нари нь Тайландын далбаатай, Тайландын Precious Shipping компанийн эзэмшдэг бөөнөөр тээвэрлэгч хөлөг онгоц аж. Халдлагад өртсөн гэж мэдээлэгдсэн бусад хоёр хөлөг нь Японы Mitsui OSK Lines компанийн эзэмшдэг One Majesty контейнер хөлөг болон Грекийн Star Bulk Carriers компанийн эзэмшдэг Star Gwyneth нэртэй бөөнөөр тээвэрлэгч хөлөг онгоц ажээ.

Эх сурвалж: BBC