“Монгол цэргийн өдөр”-т зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно

“Монгол цэргийн өдөр”-т зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно

Орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан гуравдугаар сарын 14 буюу энэ бямба гарагт “Монгол Бөхийн Өргөө”-нд зохион байгуулагдана.

Тус барилдаан нь жил болгон уламжлал болгон зохиогддог томоохон барилдаануудын нэг билээ. 2025 оны “Монгол цэргийн өдөр”-т зориулсан барилдаанд Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх барилдсанаас Улсын Д.Хүдэрбүлга түрүүлж, Улсын аварга О.Хангай үзүүрлэж, их шөвөгт Улсын арслан Э.Батмагнай, Улсын заан С.Сүхбат нар шалгарч байжээ.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө