“Японы цасан сармагчин Панч хүмүүсийн зүрх сэтгэлийг татаж байгаа бол түүний төрлийнхөн устгагдсаар байна” гэж Reuters агентлаг мэдээллээ

“Японы цасан сармагчин Панч хүмүүсийн зүрх сэтгэлийг татаж байгаа бол түүний төрлийнхөн устгагдсаар байна” гэж Reuters агентлаг мэдээллээ

Цасан сармагчны бяцхан зулзага “Панч” болон түүний тоглоомон орангутан дэлхийн олон хүний зүрх сэтгэлийг эзэмдэж, интернет мемүүдийг төрүүлээд зогсохгүй Цагаан ордныг хүртэл өөртөө татсан байдаг.

Гэвч байгаль дээр түүний адил Японы макак сармагчнуудыг хүмүүс ихэвчлэн өөрөөр хардаг. Тэднийг тариаланчдын ургацад эдийн засгийн хохирол учруулдаг хортон амьтад гэж үзэн үргээх, бүр устгах хүртэл арга хэмжээ авдаг. Японы Хөдөө аж ахуйн яамны тооцоогоор 2024 онд сармагчнууд 770 сая иенийн (ойролцоогоор 4.86 сая ам.доллар) хохирол учруулжээ. Иймээс Японд жил бүр хэдэн мянган сармагчныг барьж, устгахыг зөвшөөрдөг байна. Сармагчнуудтай хэрхэн харьцах талаар хүмүүсийн дунд санал зөрөлддөг. Нэг хэсэг нь ургацаа алдаж хохирч буй бол нөгөө хэсэг нь илүү хүмүүнлэг шийдэл хэрэгтэй гэж үздэг.

Киотогийн их сургуулийн приматологич Такаёо Сома “Хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал. Гэхдээ тодорхой үндэслэлгүйгээр тодорхой тооны сармагчинг устгах нь шинжлэх ухаанч арга биш” гэжээ. 

Шиншүгийн их сургуулийн профессор Шигэюки Изумияма "Нэг сүрэг сармагчинг устгавал түүний оронд өөр сүрэг ирж суурьшдаг тул ийм арга үр дүнгүй, тасралтгүй давтагддаг асуудал болдог" гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.  Тиймээс зарим хүмүүс үхэлд хүргэхгүй арга хэрэглэхийг санал болгодог. Үүнд цахилгаан хашаа, мөн “сармагчны нохой” гэж нэрлэгддэг уулын бүсээр сармагчнуудыг хөөж үргээхээр сургагдсан тэжээвэр нохой ашиглах зэрэг арга ордог. Цасан сармагчнуудад дуртай цөөн тариаланчдын нэг, алимны фермер Такуми Мацуда “Энэ асуудалд хүмүүс өөрсдийн үүргийг ч ойлгох хэрэгтэй гэж үздэг. Учир нь хүмүүс сармагчнуудын байгалийн амьдрах орчинд халдаж, энэ асуудлыг үүсгэж байгаа тал бий” гэсэн байна. Мэдээллийг ЭНД дарж уншина уу.