Өчигдөр /2026.03.08/ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2116 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн мэдээллээс 784 нь зөрчлийн шинжтэй, харин 83 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд нэг хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн зургаан хэргийг нөхөн илрүүлсэн байна.
Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 107 дуудлага, хүний биед халдах 58 тохиолдол, 34 хулгайн хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил илэрч, 139 хүнийг эрүүлжүүлжээ.