"The MongolZ" баг Францын "3DMAX" багтай 20.30 цагаас тоглоно

"The MongolZ" баг Францын "3DMAX" багтай 20.30 цагаас тоглоно

Цахим спортын "Counter Strike 2"-ын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг "ESL Pro League Season 23" тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна.

Тус тэмцээнд "The MongolZ" баг хоёр хожил, нэг хожигдолтойгоор тэмцээнийг үргэлжлүүлж байна. Тэд өчигдөр /2026.03.08/ шөвгийн наймын эрхийн төлөө "MOUZ" багтай тоглож 0:2 тооны харьцаатай ялагдал хүлээсэн. Тэгвэл “The Mongolz” баг шөвгийн наймд шатанд шалгарах эрхийн төлөө Францын "3DMAX" багийн эсрэг өнөө оройн 20:30 цагт тоглох хуваарьтай байна.

Өчигдөр болсон тоглолтуудаас шөвгийн наймд тоглохоор "MOUZ", "Team Spirit" багууд Шведийн Стокхольм хотын Annexet цэнгэлдэх хүрээлэнд аваргын цомын төлөө тоглох эрхээ авлаа. Тус түрүүлсэн баг 250.000 ам.долларын шагнал авах бол дэд байрт 155.000 ам.доллар, гуравдугаарт байрт 110.000 ам.долларын шагналыг тус тус гардан авах аж.




Өнөөдөр үхэр өдөр

34 минутын өмнө