Шавьдаа гар хүрсэн асуудлаар Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн Хаврын башёд багшлах эрхийг түр түдгэлзүүлжээ

Шавьдаа гар хүрсэн асуудлаар Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн Хаврын башёд багшлах эрхийг түр түдгэлзүүлжээ

Мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн буюу хаврын башё өчигдөр эхэллээ. Башё эхлэхийн өмнө Терүнофүжи Г.Ган-эрдэнийг шавьдаа гар хүрсэн гэх асуудал олон нийтийн анхаарлыг татаад буй.

"Japan Sumo Association" уг асуудлыг энэ сарын 6-нд хэлэлцэж, Г.Ган-Эрдэнийг хаврын башёгийн үеэр ажиллах эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Харин эцсийн шийдвэрийг тэмцээн дууссаны дараа гаргахаар болжээ. Багштайгаа маргаан үүсгэсэн Хакүнофүжи гэмтлийн улмаас энэ удаагийн башёд оролцох эсэх нь тодорхойгүй байсан ч зодоглож, эхний өдөр Ошама П.Дэлгэрбаяр-тай учраа таарч ялагдал хүлээжээ.

Б.Ану