UFC холбооны ээлжит эвент "UFC326" тулаанд манай улсын тамирчин Т.Нямжаргал 56.7 кг-ын жинд тулалдаж, шүүгчдийн саналаар ялалт байгуулсан билээ. Тэгвэл Т.Нямжаргал ялалтын дараа баярын сэтгэгдлээ хуваалцаж, үргэлж дэмжиж байдаг Монголынхоо ард түмэнд баярлаж талархаж явдгаа илэрхийлжээ.
ВИДЕО:
Тэрбээр "Сайн байцгаана уу монголчууд аа. Гайхалтай өдрийн мэнд хүргэе. "UFC326"-д гайхалтай ялалт байгуулсандаа сэтгэгдэл маш өндөр байна. Бэлтгэлийн хамт олондоо болон багш дасгалжуулагч, намайг үргэлж дэмждэг гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. 15 удаа ялалт байгуулсан маш туршлагатай тамирчинтай тулаан хийгээд барилдаанаар нь хамгаалж ялалт байгуулсандаа маш их баяртай байна. Үргэлж дэмжиж байдаг Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа. Монгол Улс маань үргэлж дэвшин дээшилж, мандан бадрах болтугай. Үргэлж дэмжиж байдаг спонсорууддаа баярлалаа. Дараа дараагийнхаа гайхалтай тулаанаар эргэн уулзацгаая" гэлээ.