УОК: Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

УОК: Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Өнөөдөр УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд болон Шадар сайд бэлэн байдлыг хангахаар дадлага сургууль хийхийг үүрэг болгосон. Дадлага сургалтыг тавдугаар сарын эхээр зохион байгуулахаар болсон. Үүнд ард иргэдийг хамруулах юм. Ингэхдээ халдвар хамгааллыг дэглэмийг чанд сахина" гэв. Мөн тусгай үүргийн нислэгийг хийхээр болсон тухай танилцууллаа. Өчигдөр болсон УОК-ын 18 дугаар хуралдаанаар

  • Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд,
  • Тавдугаар сарын 2-нд Герман улсын Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн байна.

Эдгээр нислэгээр ирэх иргэдэд 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавина" гэв. 

Мөн энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Гадаадад байгаа эх орон руугаа буцах хүсэлтэй иргэдийн мэдээлийг Элчин сайдын яамаараа дамжуулж аваад тухай бүр УОК-т танилцуулж ирсэн. Үүний дагуу энэ удаагийн нислэгүүд  хийгдэхээр болсныг мэдэгдэхэд таатай байна.

Европт байгаа иргэдээ эх орондоо ирэх боломжоор хангах үүднээс олон улсын нислэг үйлдэх транзит заалттай Франкфурт хотыг МИАТ компани сонгож, шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажилдаа орсон. 

Урьдчилаад хэлэхэд энэ удаагийн нислэгээр  250-260 орчим зорчигч ирнэ. Элчин сайдын яамдад энэ нислэгт хамрагдах бүртгэлийг шинээр хийхгүй.

ЭСЯ-д руу хандсан маш олон иргэний хүсэлт бий. Нийт 500 орчим иргэнийг Солонгос болон бусад улсаас авна гэж ойлгоорой.

Өнөөдрийн байдлаар гадаадын 35 улсаас 9,412 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байна. Өгсөн үүргийн дагуу тус иргэдийг татан авахаас гадна хүнд нөхцөлд орсон тохиолдолд хэрхэн туслах хариу арга хэмжээ авах талаар  тухай бүрт нь мэдээлнэ" хэмээв.