Ким Жон Ун хагалгаанд орж, биеийн байдал нь хүнд байж болзошгүй гэв

Ким Жон Ун хагалгаанд орж, биеийн байдал нь хүнд байж болзошгүй гэв

АНУ-ын тагнуулын албаны мэдээлснээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хагалгаанд орж, биеийн байдал нь тун хүнд байгаа гэжээ.

. Ким Ир Сений мэндэлсэн өдөр бол улсын түүхэнд хамгийн чухал өдөр тул өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Гэтэл Ким Жон Ун хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 11-ний өдөр төрийн мэдлийн сувгаар олон нийтийн өмнө гарсан байна. Түүнчлэн энэ өдөрт зориулан ямар нэг мэдэгдэл хийгээгүй ажээ.

Үүний дараагаас залуу Кимийн бие, эрүүл мэндийн талаар цуу яриа гарч эхэлжээ.

Эх сурвалж энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Төрийн департамент, Өмнөд Солонгосын албаныхантай холбогдохоор оролдож байгаа талаар CNN мэдээлжээ.

Умард Солонгос улс агуу удирдагчдынхаа талаарх мэдээ мэдээлэлд ихээхэн анхаарал тавьж, хатуу хараа хяналттай байдаг бөгөөд удирдагч олон нийтийн өмнө гаралгүй удах, улс төрийн арга хэмжээнд харагдахгүй байх нь эрүүл мэндийнх нь талаар цуу яриа гарах шалтгаан болдог аж.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 2008 онд Умард Солонгос улс үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойг угтсан баярын жагсаалд удирдагч Ким Чен Ир оролцоогүй. Үүний дараа түүний эрүүл мэндийн талаар цуу яриа гарч байсан нь биеллээ олж цус харвасан тухай мэдээлж, биеийн байдал нь дордсоор 2011 онд таалал төгссөн билээ.

Энэ явдлын дараа 2014 онд Ким Жон Ун удаан хугацаанд олон нийтийн өмнө гараагүй учир мөн л эрүүл мэндийнх нь талаар цуу яриа тархсан. Тэрээр сар гаруйн дараа гарч ирэхдээ спорт таяг тулсан байсан бөгөөд Өмнөд Солонгосын тагнуулын албанаас удирдагчийг шагайндаа мэс ажилбар хийлгэсэн тухай мэдээлж байсан юм.

Эх сурвалж: CNN