"The MongolZ" баг Бразилын "Pain Gaming" багтай 23.30 цагт тоглоно

"The MongolZ" баг Бразилын "Pain Gaming" багтай 23.30 цагт тоглоно

Цахим спортын Counter Strike-2 нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг "ESL Pro League Season 23" тэмцээний эхний шатны тоглолтууд өнгөрсөн шөнө өндөрлөлөө.

Харин өнөөдөр хоёрдугаар шат эхэлж байгаа бөгөөд "The MongolZ" дэлхийн чансааны оноогоор энэ шатанд уригдсан. Тэд эхний тоглолтоо Бразилын "paiN Gaming" багийн эсрэг өнөөдөр 23.30 цагт тоглоно.

"ESL Pro League Season 23" тэмцээн нь үндсэн гурван шаттай бөгөөд нэг болон хоёрдугаар шатанд тус бүр 16 баг тойргоор тоглож гурван удаа хожсон найман баг хамагдах шатанд шалгарах юм. Түрүүлсэн баг 250.000 ам.долларын шагнал авах бол дэд байрт 155.000 ам.доллар, гуравдугаарт байрт 110.000 ам.долларын шагналыг тус тус гардан авах аж.